Beta

INDUSTRY: Sports

New Mongol Bayangol FC


Баянгол хөлбөмбөгийн клуб Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнтэй стратегийн түншлэл байгууллаа

Aug 25, 2016 13:35 ULAST


Монгол Улс, Улаанбаатар хот--(WireMongolia - Aug 25, 2016) - 

Монгол Улс, Улаанбаатар хот — Баянгол хөлбөмбөгийн клуб (“Баянгол” эсвэл ”Клуб”) Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнтэй (“ШМЭХ”) стратегийн түншлэл байгуулсныг зарлах таатай байна.

Уг түншлэлийн дагуу Баянгол хөлбөмбөгийн клубийн албан ёсны нэр “Шинэ Монгол Баянгол” хөлбөмбөгийн клуб болон өөрчлөгдлөө.

Клуб нь урт хугацааны энэ түншлэлээр Монгол Улсын шилдэг боловсролын хөтөлбөртэй Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнтэй хамтран шинэ өсвөр насны тамирчдыг бэлдэх залуу хөлбөмбөгчдийн академитай болж байгаа юм.

Түншлэлийн талаар “Шинэ Монгол Баянгол” хөлбөмбөгийн клубийн үүсгэн байгуулагч Б.Энхжин хэлэхдээ:

“Баянгол хөлбөмбөгийн клуб Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнтэй урт хугацаанд хамтран ажиллах болсондоо маш их баяртай байна. Шинэ Монгол цогцолбор бол Монгол Улсын хамгийн амжилттай, чанартай сургуулийн нэг бөгөөд спортыг дэмждэг сургууль. Хөлбөмбөгийн спортод залуу насны сайн хөтөлбөргүйгээр ямар ч клуб тогтмол амжилт гаргах боломжгүй байдаг бөгөөд дараа үеийн өсвөр насны хөлбөмбөгчдийг бэлдэх бол хамтын ажиллагааны хамгийн гол зорилго байх болно.”

Түншлэлийн хүрээнд Клубын Тэргүүн буюу Ерөнхийлөгчөөр сонгогдсон Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж. Галбадрах хэлэхдээ:

“Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн нь Японы хэв загвартай боловсролын байгууллагын хувьд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн сурагчдынхаа биеийн тамир, спортын хөтөлбөрт ихээхэн анхаарал тавьж ирсэн. Манай сурагчид Дуулиан-2020 тэмцээнд анхнаас нь оролцож ирсэн бөгөөд өдгөө бүх насны төрөлд хүчтэй өрсөлдөгч болоод байна. Баянгол клубын хамтын ажиллагаараа дамжуулан эдгээр шилдэг баг тамирчдаа хот, үндэсний болоод олон улсын тавцанд авъяасаа үргэлжлүүлэн хөгжүүлэх боломжтой болж байгаад баяртай байна.”

Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн тухай

Шинэ Монгол бүрэн дунд сургууль нь анхны Япон хэв загварын ахлах сургууль болон 2000 онд байгуулагдсан. 2004 онд дунд сургууль, 2008 онд бага сургуулийг нээсэн. Нийт 1361 сурагчтай бөгөөд 123 багш ажилтантай. 2014 оны 9 сарын 15-ны өдөр Шинэ Монгол Технологийн Дээд сургууль, Шинэ Монгол косенийг байгуулан, Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн болон өргөжин боловсролын салбарт үйл ажиллагаагаа явуулж байна.

Шинэ Монгол Баянгол хөлбөмбөгийн клубын тухай

Баянгол хөлбөмбөгийн клуб нь Номхон далайн Понпей арал улсын хөлбөмбөгийн багийн ахлах дасгалжуулагч асан Пол Уатсон болон Монголын Хөлбөмбөгийн холбооны шигшээ багийн менежер Б.Энхжин хоёрын үүсгэн байгуулсан клуб бөгөөд одоогоор Монголын Хүрхрээ Үндэсний Дээд Лигт өрсөлдөж байгаа юм.

New Mongol Bayangol FC


New Mongol Bayangol FC is a Mongolian Premier League football club and the brainchild of Paul Watson, former head coach of Pohnpei in Micronesia, and Enki Batsumber, Mongolian National team manager at the Mongolian Football Federation.

Ulaanbaatar, Mongolia


Web: www.bayangolfc.com
Email: enki.mongolianpremierleague@gmail.com
Tel: +976 9311 5858


Address:
-

Related press releases

New Mongol Bayangol FC


Bayangol FC Announces Strategic Partnership with New Mongol Academy

Aug 25, 2016 13:30 ULAST

We are pleased to announce our new partnership with New Mongol Academy (“NMA”).Under the agreement the Club’s name will change to “New Mongol Bayangol FC.” (“Bayangol” or the “Club”)This long-term partnership will allow Bayangol to utilize NMA’s top educational program and infrastructure to prepare the next generation of professional...